Хөтөлбөрийн тойм

Рафлес Интернэшнл Институт нь оюутнуудад Интерьер Дизайний үндсэн болон ахисан түвшний мэдлэгийг олгох хөтөлбөрийг санал болгож байна. Эхний хоёр жилийн турш оюутнууд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болон арга барилыг ашиглан төрөл бүрийн интерьер дизайныг хийж сурна. Гуравдахь жилийн хөтөлбөр нь бакалаврын зэрэг олгох илүү дээд түвшний судалгаа болон томоохон төсөл хийх хөтөлбөрийг өөртөө багтаасан.

Интерьер Дизайн 2+1

Хөтөлбөрийн давуу тал
  • Оюутнууд олон улсын хоёр зэрэг авна
  • Гүнзгий түвшний диплом (Рафлес, Сингапур)
  • Бакалаврын зэрэг (Рафлес Их Сургууль)
  • Олон улсын зэрэгтэй дизайнеруудийн багаар хичээл заалгах
  • Интерьер дизайныг Англи хэл дээр сурснаар оюутнуудад төгсөөд Монголын болон гадаадын шилдэг дизайны фирмүүдэд ажиллах боломж нээгдэнэ
Яагаад манай бакалаврын зэрэг гэж ?
  • Гурван жилийн эрчимжүүлсэн сургалт
  • Жилд 4 удаа элсэлт авдаг
  • Монголын шилдэг компаниудад дадлага хийх боломж
  • Бүх хөтөлбөр Англи хэл дээр орох тул дэлхийн дизайны ертөнцтэй хамт байна
  • Олон улсаас ирсэн чадварлаг багш нараас бүрдсэн дизайны факультет
Үндсэн хичээлүүд

Нэг дэхь жил:

  • Интерьер дизайны үндэс ба онол
  • Гар зураг
  • Архитектурын драфт
  • Интерьерийн өнгөний сонголт
  • Компьютер График
  • Презентацийн зураг I
  • Соёл Судлал
  • Бүтээлч сэтгэлгээ ба консепт хөгжүүлэлт
  • Презентацийн зураг II
  • 2D компьютераар зурах / REVIT
  • Интерьерийн материал
  • 3D компьютераар зурах / REVIT
  • Дизайн Студи I – Орон сууц
  • Барилгын технологи ба барилга угсралт
Хоёр дахь жил
  • Дизайн студи II – Худалдаа, Үйлчилгээ
  • Барилга судлал I
  • Компьютер рендер ба Анимейшн
  • Тавилгын түүх, дизайн, хэрэглээ
  • Дизайн студи III – Оффис
  • Орчны гэрэлтүүлэг
  • Барилга судлал II
  • Судалгааны ажил ба харилцааны чадвар
  • Дизайн студи IV – Зочид буудал, ресторан
  • Төсөв, Өртөг тооцолт, бичиг баримт
  • Бүтээлийн цуглуулга (Портфолио)
  • Дадлагын ажил
  • Үйлдвэрийн хэрэглээ

Бүртгүүлэх

 

Баталгаажуулах